Архи буруугүй

Батхишиг | speaker.mn
2021-04-19 21:53:33

Уусан идсэн зүйлдээ бурууг өгөх нь бас нэг том алдаа. Хүн өөрөө архийг уухаас архи өөрөө хүний аманд урсаад орчихдоггүй.

Хүн трөлхтөн хэдэн мянган жилийн турш архийг хэрэглэж ирсэн. Харин энэ хугацаанд согтож мансуурсан үедээ хийсэн буруу үйлдэл бүхэндээ архийг л буруутгаж ирсэн. Архи савнаасаа бусдыг дийлдэг тул уухгүй байхад л асуудал үүсгэхгүй гэж ярих хүн цөөнгүй. Эдгээр үнэнд хамгийн ойр нийцнэ. Харин архийг тааруулж, зөв боловсон соёлтой ууж сурах хэрэгтэй гэж үздэг хүн ч цөөнгүй. Хүнд архи уух шалтаг мундахгүй олон. Учир нь хүний нийгэм хүн төрөлхтөнг асар их сэтгэлийн дарамт стресст өртүүлж байдаг. Стрессээ архиар тайлах нь буруу гэж зөвлөх сэтгэл зүйчид ч цөөнгүй. Гэвч хэдэн мянган жилийн турш бидний хэрэглээнд байсан зүйлээс хүн төрөлхтөн шууд татгалзаж чадахгүй. Гэвч хүн архийг тохируулж, өөрийнхөө хэм хэмжээг мэдэж, зөв боловсон соёлтой ууж хэвших нь л яг одоогийн нийгэмд хамгийн зөв гаргалгаа ч байж болно. Архи гэгч зүйл нь асар олон зүйлийн буруутан болоод удаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн тодорхой н хувь нь архидан согтуурсан үед нь үйлдэгддэг бол хүчин, хүн амины хэргийн ч тодорхой хувь архидан согтуурч өөрийгөө хянах боломжгүй болсон үедээ үйлдсэн гэж мэдүүлдэг гэмт этгээдүүн өөрийгөө өмгөөлөх ганц үг юм.

Харин манайд үүнийг буруу гэдгийг батлах нэгэн хэллэг байдаг нь “ эрүүлдээ санаснаа согтуудаа” хэмээх үгс юм. ахиап хэлэхэд хүн архийг эрүүл саруул ухаантай байхдаа уугаад, согтоод мансуурахаараа өөрийн ухаангүй буруу хэрэг өдүүлнэ гэдэг нь нэг хүний биед хоёр өөр хүн оршдогоос өөрцгүй болж таарна. Гэтэл шинжлэх ухаанд бол энэ нь боломжгүй зүйл. Тэгэхээр хүн эрүүлдээ бодож санаснаа архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэж мансуурч согтсон үед нь үйлдэл болон хэрэгжээд байна гэсэн үг. Эндээс үзвэл хүний бодол санаа хүнийг өөрийгөө хянах чадваргүй үед нь энгийн үеийнхээс нь илүү хэрэгждэг байж болох талтай.

Нууц(secret) хэмээх номыг уншаагүй хүн цөөхөн болов уу. Уг номонд хүн юуг хамгийн их бодож бодит мэт төсөөлж хүснэ тэрхүү бодол нь биелэлээ олдог гэж өгүүлдэг. Гэхдээ эерэг зүйлс л бод учир нь бодол бүхэн чинь биелэх боломжтой гэж мөн анхаарулсан байдаг. Тэгэхээр хүний бодол биелэх боломжтой гэдгийг аль эрт үеэс бидний өвөг дээдэс олж мэдээд “эрүүлдээ санаснаа согтуудаа” хэмээн хойч үедээ анхааруулах зорилготойгоор онч мэргэн үгсийг үе дамжуулан хэлж ярьж ирсний нэг жишээ энэ билээ. Тиймээс та архинд буруу өгөх бус харин архи уух шалтгаан, хамт уух нөхөд, уух орчин зэрэгтээ анхаарч уухаасаа өмнө бодол санаагаа зэгцлээд сурвал архийг яаж ч хэтрүүлэн уусан та бусармаг үйлдэл хийхгүй байж болох талтай.

 

Архи үйлдвэрлэл: Манай улсын хувьд согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу “ундаа үйлдвэрлэл” салбарт хамрагдах бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5 дахин тус тус нэмэгдсэн байна. Харин аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл болон борлуулалтад ундаа үйлдвэрлэлийн эзлэх хувь буюу бүтцийг авч үзвэл өөрчлөлт бага, 2008-2017 онд дунджаар нийт үйлдвэрлэлийн 4.6 хувь, борлуулалтын 5.8 хувийг эзэлж байна.

Ундаа үйлдвэрлэл 2017 онд аж үйлдвэрийн дэд салбаруудаас үйлдвэрлэлийн хэмжээгээр(мөнгөн дүнгээр илэрхийлсэн) эхний 7-д, борлуулалтаар эхний 6-д орсон байна. Ундаа үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн боловсруулах салбарт хамрагддаг бөгөөд тус салбарт эзлэх үйлдвэрлэлийг авч үзвэл, 2008 онд 15.5 хувийг эзэлж байсан бол 2018 онд 9.3 хувь болж буурчээ. Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2017 онд 391.8 сая литр болж, 2008 оноос 3 дахин нэмэгдэхэд шар айргийн үйлдвэрлэл 4.1 дахин, цэвэр ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин архины үйлдвэрлэлийн хэмжээ 1.9 дахин, спирт үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 дахин нэмэгдсэн бол дарсны үйлдвэрлэлийн хэмжээ 47.8 хувиар буурсан байна. Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээнд согтууруулах ундааны эзлэх хувь 2000 онд 61.2 байснаа 2008 онд 33.6, 2017 онд 29.4 болж буурсан байна.

Манай улсад архи согтууруулах ундааны 39 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бол үүний 17 нь орон нутагт байрладаг юм.

 

Архийг зөв боловсон хэрэглэ: Дан ганц архи гэлтгүй бүхий л зүйлсийг зөв боловсон хэрэглэх нь хүн төрөлхтний зайлшгүй сурч амьдралынхаа нэгэн дадал зуршил болгох нь хүн төрөлхтөнд өөрсөд нь асар их хэрэгтэй юм. Бид юуг ч байсан хэтрүүлэн хэрэглэх гэдэг амьдралын буруу дадал хэвшлийг өөрөө ч мэдэлгүй бий болгосон байдаг. Жишээлбэл хүн төрөлхтний хамгийн ихээр өөртэйгөө тэмцэлддэг зүйл бол таргалалт байдаг. Гэтэл тэрхүү таргалалт нь хүн төрөлхтний буруу хоололт, хооллох буруу дадал зуршил, шаардлагагүй хүнсийг хэтрүүлэн хэрэглэх зэргээс ихэнх хүний таргалалт шууд хамааралтай байдаг.

Үүний нэгэн адилаар архинд донтсон хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэснээс архины хамааралтай болсон байдаг. Нэг ёсондоо өөрийгөө хянахгүйгээр зүгээр л ямарч учир шалтгаангүйгээр ууж хэрэглэсээр байгаад архинд донтох өвчтэй болдог гэсэн үг. Гэтэл дан ганц архинд донтоод өнгөрөх бус архийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ямар нэгэн хууль бус үйлдэл хийдэг нь дан ганц архинд бурууг өгөхөд учир дутагдалтай.

 Манай улсын дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ (спиртийг оруулаагүй) 2008 онд 58.6 сая литр байснаа 2018 оны 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Зах зээл дэх бүтцийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, харин импортын хэмжээ буурсан байна. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өсөж байна. Үүнээс үзвэл бид аль хэдийнээ архины зүй зохисгүй хэрэглээтэй болсныг илэрхийлж байгаа төдийгүй жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүн болон цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн 2018 оны мэдээгээр нийт албадан эрүүлжүүлэгдсэн хүний 55 хувь нь гэр, орон сууцнаас ирснээс үзэхэд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ гэмт хэрэг, зөрчил түүний дотор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдэгдэх нэг суурь шалтгаан, хүчин зүйл болж байгааг харуулж байна.

Архийг шалтгаантай ч бай шалтгаангүй ч бай өөрийнхөө уух хэмжээнд зөв боловсон хэрэглэж сурах шаардлагатайг энэхүү зөв дадал зуршлийг амьдралынхаа нэгэн зарчим болгох учиртайг дээрх тоон статистакууд тодоос тод харуулсаар байна. Харин бид ийм дадал зуршил гэхээсээ илүүтэйгээр архи л байхгүй бол бүх асуудал үүсэж гарахгүй юм шиг аашилдаг нь асуудлаас зугтаадаг хүн төрөлхтний бас нэг онцлог юм. Гэвч асуудал бүхнээс зугтаад асуудал бүхнийг тойрч гараад байж чадахгүй. Хүн өөрөө өөрийнхөө оюун ухаандаа итгэж өөрийгөө таньж мэдэх ямар их чухал вэ гэдгийг хүн төрөлхтөнд батлан харуулж байгаа зүйлсийн нэг нь л энэ архи гэгч юм. Архийг уухаас ухаанаа уугаад байж болохгүй. Ганц нэг гаргасан алдаагаа хэдэн арван удаа давтаад яваад байж болохгүй. Архи зохидоггүй гэдэг нь архи л таныг эвдээд байгаа бус таны л ухамсар өөрийгөө хянах төвшгий хэмжээнд очоогүй байгаагийн илрэл юм. Та л өөрөө уухаас таны ам руу хэн нэгэн таныг дургүй байхад хүчээр цутгаж мөн архи өөрөө таны ам руу урсаад орчихдоггүй гэдгийг алхам дутамдаа ойлгож ухаарч явах хэрэгтэй. Хаана хэнтэй, хэрхэн хэр хэмжээнд ууж байх, хэнтэй, хэзээ ямар үед уулгүй татгалзаж сурах вэ гэдэг гагцхүү таны л ухамсрын мэдэх хэрэг. Архийг уудаггүй бол маш сайн. Аа харин архийг зөв боловсон тааруулж хэрэглэдэг бол сайн хэрэг. Тиймээс та уурлаж бухимдсан үедээ архинаас татгалзаж сурах нь хожим танд тулгарч болох асуудлаас өөрийгөө сэргийлж буй таны ухамсарт үйлдэл юм шүү.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26