МХБ-ЭЭР ЗЭС, МОЛИБДЕНИЙ БАЯЖМАЛЫГ АРИЛЖААЛАХ БОЛСНООР ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ 15% ӨСЛӨӨ

Батхишиг | speaker.mn
2024-03-01 07:15:51

   2023 оны 1-р улиралд МХБ-ийн уул уурхайн таваарын арилжаа нүүрсний арилжаагаар эхэлсэн бөгөөд үүнээс 1 жилийн дараа Засгийн газрын шийдвэрээр зэсийн баяжмал, молибдений баяжмалыг арилжаалахаар боллоо.

   МХБ-ийн мэдээлснээр 2023 онд нийт 299 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулсан бөгөөд 14.9 сая тонн нүүрс, 677 мянган тонн төмрийн хүдэр арилжаалжээ. Энэ нь 2023 оны нүүрсний экспортын 21.5%, төмрийн хүдрийн экспортын 11.9%-тай тэнцэж байна. Харин 2023 онд улсын хэмжээнд 1.5 сая тонн зэсийн баяжмал, 6 мянган тонн молибдений баяжмал экспортлосон байна.

   Уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдах нь нээлттэй ил тод байдлыг бий болгох, зах зээлийн өрсөлдөөнт ханшаар арилжаалагдах нөхцөлийг бүрдүүлэх, улсын төсөв бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

   Тиймээс энэ шийдвэр нь МХБ-ийн хувьцааны ханшийг 15 хувиар өсгөөд байна.  Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнээр зогсохгүй 2024 онд хайлуур жоншийг биржээр арилжаалах, цаашлаад уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл хэрэгслийн (фьючерс, опцион зэрэг) арилжааг  эхлүүлэхээр төлөвлөж байна.

  Голомт Капитал ҮЦК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны уул уурхайн зуучлалын тусгай зөвшөөрөл авсан анхны компани бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл хангагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: "Голомт капитал" ҮЦК 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26