580 айлын орон сууцны шав тавилаа

Батхишиг | speaker.mn
2023-04-16 20:12:10

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрнууд 1962 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 96 айл өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байсан. Тодруулбал 2014 онд Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, дахин төлөвлөлт хийхээр нийт 26 удаа сонгон шалгаруулалт зарлаж компани орж ирээгүй бөгөөд энэ жил дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарч 580 айлын 4 блок шинэ барилгын шавийг өнөөдөр тавилаа.

Дахин төлөвлөлтөөр 2024 онд ашиглалтад орох барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Ж. Сандагсүрэн, НИТХ-ын Төлөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Б. Мягмар, компанийн удирдлагууд, дүүргийн 10-р хорооны Төлөөлөгч, Засаг дарга Б.Алтантуяа, 10-р хорооны Төлөөлөгч Ц.Чинзоригт болон бусад холбогдох албаныхан, оршин суугчдын төлөөлөл  оролцлоо.

Энэ үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН: Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй нурах эрсдэлтэй нь тогтоогдсон, хүн амьдрах нөхцөлгүй болоод байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс, нийслэл, дүүргийн холбогдох албаны төлөөлөгчид хамтран санал санаачилга гарган ажилласны үр дүнд өнөөдөр 96 айлын 400 гаруй оршин суугчид ирэх онд шинэ байртай болох барилгын шав тавигдаж байгаад баяртай байна.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б. МЯГМАРЮуны өмнө Нийслэлийн орон сууцны корпорацийн хамт олонд тус байрны 400 гаруй оршин суугчдын өмнөөс талархал илэрхийлье. Мөн тус барилгын гүйцэтгэгч компани төлөвлөсөн хугацаандаа байраа ашиглалтад оруулж, оршин суугчид маань шинэ байрандаа хурдан нүүж орох болтугай гэж ерөөл дэвшүүлье.

“Мөнх ариун булаг” ХХК-ийн Ерөнхий инженер Р.Баясгалан:  Бүрэн цутгамал тус орон сууцны 1-р давхартаа үйлчилгээний талбайтай, 2-16 давхартаа 1-3 өрөө байрны сонголттой баригдахаар төлөвлөсөн бөгөөд амрах талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, тохижилтын талбай, чөлөөт талбай ногоон байгууламжийг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар шинэлэг өнгө төрх орчин үеийн шийдлийг шингээсэн байхаар тооцож төлөвлөсөн. Барилгын эхний 2 блок буюу 503, 504-р байруудыг 2024 оны IV улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Оршин суугчдын төлөөлөл: Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд оршин суугчид бид мөөгөнцөртсөн  байранд, нурах эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч ирсэн. Өнгөрсөн 6 сард хүчтэй аадар бороо орсны улмаас тус байрны дээвэр нь нурж, эд хөрөнгө амь насанд эрсдэл үүсээд байсныг дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж, дүүргийн Засаг даргын захирамжаар айл өрхүүдийн түрээсийн байрны төлбөр нөхцөлийг нь шийдвэрлэж өгсөнд оршин суугчдын өмнөөс талархал илэрхийлье.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26