ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫГ ҮДИЙН ХООЛТОЙ БОЛГОХ САНААЧИЛГА ГАРГАЛАА

Батхишиг | speaker.mn
2024-02-23 12:08:45

   Баянзүрх дүүрэг 2024 оныг "Хүүхдийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэлийн ажилтай Засаг дарга Н.Баярмөнх, бусад удирдлагууд танилцлаа. 

   Ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн хувьд 1660 сурагчтай. Байгуулагдаад 17 жил болж байна. Цайны газрын хувьд ердөө дөрвөн ширээ сандалтай бөгөөд сургуулийн бүх хүүхдэд хоолоор үйлчлэхийн тулд заавал өргөтгөх, орчноо сайжруулах шаардлагатай. Харин 132-р бага сургуулийн хувьд 356 сурагчтай. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр цайны газраа шинэчилж, тохижуулсан. Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр сурагч нэг бүрийг эрдсийн шинжилгээнд хамруулж, дутагдаж буй амин дэмийг хүүхдийн идэж байгаа хоолоор дамжуулан олгодог зөв жишгийг тогтоож чадсан байна. Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс сургууль бүр дээр ялгаатай байгаа энэ байдлыг өөрчлөх, зөвхөн бага ангийн хүүхдэд үдийн цай олгодог биш дунд, ахлах ангийн хүүхэд бүрд үдийн хоол олгодог байдалруу шилжүүлэх шаардлагатай байгаа талаар энэ үеэр онцолж хэллээ. 

   Үүний дараа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчидтэй уулзаж үдийн хоол хөтөлбөрлүү шилжихийн тулд тулгамдсан саад бэрхшээлийг хэрхэн хамтдаа шийдвэрлэх тал дээр санал солилцлоо. Сургуулийн удирдлагуудын зүгээс цайны газрын хүний нөөц, орчинг шийдвэрлэх, мөн хамгийн чухал нь хууль эрх зүйн орчинг өөрчилж, шинэчлэх ёстой талаар хэлсэн. Баянзүрх дүүргийн удирдлагын багаас урсгал засвар, гадна дотно тохижилтыг хийж өгна. Харин хууль, эрх зүйн өөрчлөлтийг дээд шатны байгууллагуудад уламжилна гэдгээ мэдэгдлээ. Үүнд багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26