Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

Батхишиг | speaker.mn
2024-03-06 22:29:27

  Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт 2024.03.05-ны өдөр Тоёота Приус автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

  Дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоон, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

  Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26