ОРОН СУУЦНЫ ХИЙЦ БҮТЭЭЦИЙГ ӨӨРЧИЛВӨЛ 3 САЯ ХҮРТЭЛ МӨНГӨН ТОРГУУЛЬТАЙ

Батхишиг | speaker.mn
2024-02-23 12:40:49

   Иргэд, ААНБ нь орон сууцны нэгдүгээр давхарт сууцны хийц бүтээцийг өөрчлөн тагтны хэсэг болон бусад хэсгээр хаалга гаргах, шат гаргах зэрэг аюулгүй байдлыг алдагдуулсан үйлдэл хийж байна. Энэ нь холбогдох хуулиудыг зөрчсөн үйлдэл тул аймгийн Захирагчийн ажлын албанаас дараах зөвлөмжийг хүргэж байна

  Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 01 дүгээр заалт, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1.3-т “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх; гэж заасан байдаг.

  Тийм учраас тухайн барилгын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжид өөрчлөлт хийх, өргөтгөхийг хориглодог. Хэрэв хуулийг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу 300-3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулж эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар буцааж хэвийн байдалд оруулах үүрэг өгдөг тул, мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26