Увс аймгийн Өмнөговь сумын малчид, цагдаа нарын хооронд маргаан гарлаа

Батхишиг | speaker.mn
2022-10-04 21:41:47

Одоогоос 7 жилийн өмнө буюу 2015 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг байгуулсан юм. 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн уулзвар 4 сумын газар нутгийг дамнан байрладаг.  

Төсөл хэрэгжсэнээр  хойд хөршөөс цахилгаан эрчим хүч импортлон авах шаардлагагүй болж, байнгын хямд эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар баруун таван аймаг 1 кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа бол энэ усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцооллыг гаргасан. Эдийн засгийн хувьд ч, эрчим хүчний хараат байдлаас холдуулах ач холбогдлын хувьд ч энэ төслийн үр ашиг нь өндөр учир Засгийн газар чармайлт гарган ажиллаж байна.  Одоо баруун таван аймаг эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдэх 24 хувийг Дөргөний УЦС-аас авч байна. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна.

Долоон жилийн турш гацаасанд орсон Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг барих ажлын өрөмдлөг хийхээр том оврын техникүүд, цагдаагийн хамгаалалттай очсоныг нутгийн малчид хонон өнжин эсэргүүцэж, машинуудыг нь буцаажээ. Гэсэн ч бүр яваагүй учир иргэд замд хаалт болж, хамгаалсаар байгаа юм байна.

УЦС баригдсанаар Улиаст багийн 125 айлын өвөлжөө, хаваржаа, намаржааны газар, хашаа байшин, малын саравч, 17 барилга бүхий багийн төв, олон төрлийн модтой ой бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутаг хиймэл нуурын доор орно хэмээн нутгийн иргэд эсрэгүүцэж байгаа юм.

 

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26