ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР БУСДЫН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Батхишиг | speaker.mn
2024-03-14 21:41:18

  Сэлэнгэ аймагт 2024.03.12-ноос 13-ны шилжих шөнө иргэн 24 настай эмэгтэйг марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн. 

  Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг халуун мөрөөр нь илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч Та бүхэн: 
✅Замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох,
✅Зөрчил гаргагчид шаардлага тавьж, сэрэмжлүүлэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26