Сугалаанд оролцогчдын жагсаалтыг Баярмаад хандивлагчдын нэрс хэмээн түгээжээ

Батхишиг | speaker.mn
2024-02-24 15:53:20

  Инфлюэнсер Баярмаад хандивлагчдын нэрсийн жагсаалт ил боллоо гэх агуулгатай мэдээлэл түгээсэн.

   Уг мэдээллийг шалгаж үзэхэд сугалаанд оролцогчдын жагсаалтын хүснэгтийг Баярмаад хандивлагчид мэтээр түгээжээ. Нийгмийн сүлжээн дэх инфлюэнсер Баярмаад хандив өгсөн хүмүүсийн нэрс задарлаа гэсэн агуулга бүхий мэдээлэл тархан өндөр хандалт аваад байна (эндэнд). Энэ мэдээлэлд 2024 оны 02 дугаар сарын 17-нд голчлон 50,000 төгрөг болон 100,000 төгрөг шилжүүлсэн хүмүүсийг утасны дугаарын хамт тэмдэглэсэн гэх агуулгатай хүснэгт болон Баярмаагийн зургийн хамт түгээжээ.

  Мэдээлэлд ашигласан хүснэгтийн эх сурвалжийг хайхад энэ нь ‘One Life Auto Moto Shop‘ гэсэн автомашины хонжвортой сугалаа явуулдаг фейсбүүк хуудасны сугалаанд оролцогчдын жагсаалт болох нь илэрсэн.

  Эх сурвалж: ‘One Life хуучин хаяг’ фейсбүүк хуудас

   Тус фейсбүүк хуудас нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ‘One Life хуучин хаяг’ гэсэн хаягаасаа шууд бичлэгтэй сугалаа явуулан коммент хэсэгт сугалаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг Google Sheet-д жагсаасан линкийг оруулсан байгааг харж болно. Энэ линк рүү орвол ‘Lexus 570 har’ гэсэн хэсэгт бидний шалгасан мэдээлэлд ашигласан зурагтай ижил мэдээлэл байгааг харж болно.

  Шалгасан мэдээллийн зураг (зүүн талд) ба сугалаанд оролцогчдын жагсаалт (баруун талд)

  Баярмаад хандивлагчдын нэрс гэх мэдээлэлд ‘One Life Auto Moto Shop’ сугалаанд оролцогчдын нэрсийн хүснэгтийн 1380-1401 хүртэлх дугаартай оролцогчдын зургийг таслан авч ашигласныг харж болохоор байна. Хэдийгээр Баярмаа 02 дугаар сарын 23-нд нийтэлсэн малчдад хандив илгээсэн тухай бичлэгтээ түүний Телеграм сувгийг дагахад 50 мянган төгрөг төлдөг тухай ярьсан ч дээрх зураг нь түүний дагагчдын хандивын мэдээлэл биш харин сугалаанд оролцогчдын жагсаалт юм.

 

Эх сурвалж: Mongolian fact checking center

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26