Сурагчийн дүрэмт хувцас солих санал гаргалаа

Батхишиг | speaker.mn
2023-08-30 11:52:10

  Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. 

  Энэ үеэр Тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Алтансор "Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой.

  Гэтэл 10 жилийн өмнө хийгдсэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өмсөж буй дүрэмт хувцас нь тэдний эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаас эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.

  Хүүхдийн дүрэмт хувцасны хувьд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс болон чийгийг гадагшлуулах шаардлагатай. Харин 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг өмсөхөөр олон асуудал гардаг. Биеийн хөдөлгөөнд саад учирдаг, хөлс чийг гадагшилдаггүй, үнэтэй гэдэг асуудлыг иргэдийн зүгээс удаа дараа хэлж байгаа. Дүрэмт хувцас 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. 

  Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай бас тулгарч байгаа юм. Мөн дээрээс нь ганцхан ээлжийн дүрэмт хувцсыг байнга угааж өмсөх асуудал тулгарч байна" гэв.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26