НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮД ОЛЖ ТОГТООЛОО

Батхишиг | speaker.mn
2024-02-23 16:54:03

   Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийг үл таних хүмүүс 30,000 төгрөгийг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн. 

  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

   Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь таны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг та бүхэн анхаарна уу.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26