ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСАЖ, АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

Батхишиг | speaker.mn
2024-03-25 16:30:50

   Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд залуучуудын  театр”-ын  барилга угсралт, дотор засал, тохижилт, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

   Тус барилга нь  4 давхар 850 суудалтай, Зоорийн давхарт, Өлгүүрийн вестибюль, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулахтай.

   1 давхарт, Үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, кассын вестибюль, жижиг хэрэглэх хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа,
  2 давхарт, Бүжгийн заал, фойе, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаа, 
  3 давхарт, Лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас тус тус бүрдсэн зохион байгуулалттай юм. 

    Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдүүлэх, соёлын үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. 

  Тус театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд, залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд, залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломжтой болно. 

  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Балданс ХХК,” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг "Аглут" ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26