ГАВИ – Олон улсын вакцины холбооны албаны хүмүүстэй уулзалт хийлээ

Батхишиг | speaker.mn
2023-05-25 09:33:41

  Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж байгаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. С.Төгсдэлгэр тэргүүтэй төлөөлөгчид Гави – Олон улсын вакцины холбооны Дунд орлоготой улс орнуудыг хариуцсан захирал хатагтай Адриана Жименез Куен болон КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан ахлах менежер Ян Кастилло Франка нартай өнөөдөр албан уулзалт хийлээ.



  Уулзалтаар КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсын хүн амыг вакцинжуулахад зориулж ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлыг хангасан вакцин үйлдвэрлэгчдийн вакциныг шуурхай хангаж, монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чухал дэмжлэг үзүүлсэн явдалд Олон улсын вакцины холбоо – ГАВИ, КОВАКС хөтөлбөрийн удирдлагад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс дунд орлоготой улс орны ангилалд шилжиж, ГАВИ-гаас буцалтгүй тусламжийн үндсэн дээр вакцин хүлээн авах улсуудын жагсаалтаас хасагдах хүртэл заавал хийгдэх үндэсний товлолын дархлаажуулалтын вакцинуудыг манай улсад үнэ төлбөргүйгээр, найдвартай ханган нийлүүлдэг байсан өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаанд Засгийн газрын зүгээс өнөөг хүртэл талархалтай ханддаг болохыг Др. С.Төгсдэлгэр цохон тэмдэглэлээ.

  Сүүлийн 3 жил үргэлжилсэн цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, төсвийн орлого буурсан зэрэг шалтгааны улмаас манай улсад товлолын дархлаажуулалтад шинээр вакцин нэвтрүүлэхэд санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгааг, тухайлбал, Дархлаажуулалтын тухай нэмэлт өөрчлөлт оруулж, А гепатит, хүний папиллома вирус, пневмококкын халдвараас сэргийлэх вакцинуудыг үндэсний товлолд шинээр оруулахаар тулгарч буй гол бэрхшээл нь санхүүжилтийн асуудал болохыг онцлоод эдгээр вакциныг шинээр нэвтрүүлэхэд ГАВИ-гаас Монгол Улсад хамтын ажиллагааны хүрээнд тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26