ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧ, БАГШ НАР, СУРГУУЛИУДЫГ УРАМШУУЛЖЭЭ

Батхишиг | speaker.mn
2023-07-04 16:01:20

    Өмнөговь аймаг нь 2023 оны ЭЕШ-ын дүнгээр аймгийн дундаж гүйцэтгэл 9,5 хувиар ахиж, улсын хэмжээнд 9 байр урагшлан, 11-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн бөгөөд 700-аас дээш оноотой шалгуулагч 42 байсан нь 2022 оноос 110% буюу 22-оор нэмэгдсэн юм.

     Аймгийн хэмжээнд 588 сурагч ЭЕШ өгснөөс 750 -иас дээш оноо авсан, 2-3 судлагдахуунаар 700-аас дээш оноотой 11 сурагчийн мэдлэг чадвар, хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлж, Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрөөс урамшууллаа.

      Улсын хэмжээнд 4-11 байрыг ахиулсан амжилт гаргасан Биологи, Монгол хэл, Англи хэл, Хими, Физикийн судлагдахуунаар ЭЕШ-ын нэгдсэн давтлагыг зохион байгуулсан багш нар болон 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн багш, бага ангийн багш нарыг урамшуулж, дэмжлэг үзүүллээ. 
Мөн аймгийн хэмжээнд амжилтаараа тэргүүлсэн Даланзадгад сумын 3-р сургууль, 4-р сургууль, 2-р сургуулиудыг урамшууллаа. 

    Цаашид Математик, Нийгмийн ухааны хичээлүүдийг илүү анхаарч, ирэх хичээлийн жилд амжилтаа улам ахиулах зорилго тавьж, энэ хүрээнд Математикийн улсын олимпиадыг зохион байгуулахтай холбоотойгоор математикийн судлагдахууны чанарыг ахиулах, хоцрогдол арилгах сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26