Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо...

Батхишиг | speaker.mn
2021-05-13 15:19:51

 Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.

Тодруулбал, ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.

Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26