Баянзүрх дүүргийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 20 сургуулийн 300 гаруй тамирчид оролцлоо

Батхишиг | speaker.mn
2024-02-27 14:37:35

  Тэмцээн бага болон дунд насны ангиллаар явагдсан юм. Бага насны ангилалд 30 дугаар сургууль гуравдугаар байрт, 69 дүгээр сургууль хоёрдугаар байрт шалгарсан бол тэргүүн байрт 44 дүгээр сургууль орж цомын эзэн болсон юм. Харин дунд насны ангилалд 126 дугаар сургууль гуравдугаар байр, 44 дүгээр сургууль хоёрдугаар байрт, 69 дүгээр сургууль тэргүүн байрыг эзэлж цомын эзэн боллоо. 

   Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жайка олон улсын байгууллагатай хамтран сургуулиудад Япон хэлний сургалтын клуб байгуулж байгаа. Эхний сургалтын клуб нь ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль дээр байгуулагдсан юм. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар өөрсдийн хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна цаашид Япон улсад суралцах бүрэн боломжтой юм. 

  Тийболлын спортоор хичээллэснээр хүүхэд багаасаа багаар ажиллах чадварт суралцдаг. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжиж,  мэндлэх хүндлэх ёсонд сургадаг  зэрэг олон талын давуу талтай юм.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26