Салалт шийдэл мөн ба үгүй

Батхишиг | speaker.mn
2021-04-19 22:37:21

Төлөвлөлт гэдэг олон утга агуулдаг гүн гүнзгий утга агуулагатай үг юм. Төлөвлөлт гэхээр хамгийн түрүүнд хот төлөвлөлт гэж ойлгогдох нь элбэг. Гэвч төлөвлөлт гэдэг үг бас нэгэн чухал зүйл дээр асар чухал үүрэг гүйцэтгэдэг болсон бөгөөд энэ нь гэр бүл төлөвлөлт юм.

Айл гэрдэж тоглох нь асар их хор хөнөөлтэй зүйл тул үүнээс сэргийлэх арга нь гэр бүл төлөвлөлтөд суралцах явдал юм. Айл гэрдэж тоглохын хор уршигт хамгийн ихээр өртдөг бүлэг бол хүүхдүүд юм. Эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг ч эцэг эхийн буруугаас болж бяцхан зүрх хайран дунд бус өнчрөл хагацал дунд өсөх явдал манай улсын хувьд нэг том асуудал болсоор ирсэн.

1989 оноос гэр бүл салалт огцом нэмэгдэх болсон байна. Харин сүүлийн үеийн судалгаануудаас авч үзвэл таван гэр бүл тутмын нэг нь, нийслэл хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ бол харамсалтай баримт юм. Жилд 3000-4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэгвэл жилд дунджаар 10000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна.

Энэ бол зөвхөн албан ёсоор гэрлэлтээ батлуулсан иргэдийн салалтаас үүдэн золиос болж байгаа хүүхдүүдийн талаарх тоон статистак бол үүний цаана хууль ёсны гэр бүл болоогүй ч хамтран амьдарч байгаад үр хүүхэдтэй болж улмаар салж сарнин үр хүүхдээ өнчрүүлж байгаа багагүй гэр бүл бий. Салалтаас үүдэж хохирогч болж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа, ааш зан, гэр бүлийн хүмүүжилд ямар их өөрчлөлт орж, хүүхдүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлж болзошгүй талаар эцэг эхчүүд нь бодолцож үзэхгүй байгаа нь өөрөө маш том асуудал юм.

Бага насны хүүхдүүд эцэг эхийн харилцаанаас хамаарч эцэг эхийгээ салах гэж байгааг зөнгөөрөө мэдэрдэг байна. Улмаар эцэг эх нь салснаар өөрийг нь орхиж явсан ээж аав аль нь ч байсан хамаагүй санаж бэтгэрэхээс гадна хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй болох, ууртай, уйланхай болох, орондоо шээх зэргээс гадна сургуулийн насны хүүхдүүд хичээл номоо ойлгохгүй болж хичээлээсээ хоцрогдох зэрэг сөрөг үр дагаварууд гардаг байна.

Сүүлийн жилүүдэд залуугаараа гэр бүлийн харилцаа үүсгэх нь харьцангуй ихэссэн бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд 18 наснаасаа эрчүүдийн хувьд 24 наснаасаа эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч эхлэх болжээ. Ид сурч боловсрох насан дээрээ гэр бүл болсноор элдэв саад бэрхшээл тулгарахад бие биенээ сонсохоос илүүтэйгээр нэг нэгэндээ бурууг тохох гэдэг хандлагаасаа болж харилцааны хувьд асуудалтай болж тэр асуудлаа шийдэж чадахгүй явсаар асуудал даамжирч улмаар салахыг илүүд үзэх нь элбэг тохиолддог байна. Залуугаараа гэр бүл болох нь санхүүгийн элдэв асуудлуудтай хамгийн түрүүнд нүүр тулгаруулдаг бөгөөд дийлэнх залуу гэр бүлийн дунд гардаг маргаан санхүүгийн асуудлаас болж үүсдэг гэхэд хилсдэхгүй болов уу.

Үүнээс гадна салалтыг дэвэргэдэг асуудлууд цөөнгүй бий. Судлаачдын судалгааны үр дүнд салалтын өмнө тулгардаг долоон төрлийн асуулыг тогтоосон байна.

Эдгээрийг дурдвал:1. “Хоёулаа зүгээр л хамтран амьдрагч шиг болж” 

Валентины баярт зориулсан ганц шөнийн халуухан секс дээр харилцаа тогтож чадахгүй. Сексийг харилцааныхаа томоохон хэсэг болгоогүй хосууд бий. Гэхдээ бусдын хувьд харилцаандаа сэтгэл хангалуун байхад нь секс чухал нөлөөтэйг мартаж болохгүй. Тиймээс та хайртай хүнээсээ ийм гомдол сонссон бол цаад санаа нь “чиний дур хүсэл хөрсөн байна, би ингэж байхаас залхаж байна” гэсэн үг. Хэрэв та эротик холбоондоо анхаарахгүй бол салалт булан тойроод л байж мэдэх.

2. “Бид анхнаасаа нийлэх хэрэггүй байж” 

Эрүүл харилцаанд байгаа хосууд анх танилцсан, хайрлаж дурласан үеэ санахдаа аз жаргалтай байдаг. Хэрэв та хоёр сөрөг талуудад нь илүү анхаарах болсон бол ирээдүй тань бүрхэг болжээ. Эерэг бодлууд замхрах нь сэтгэл санааны хувьд холдож буйн шинж. Мөн өнгөрснийг ийнхүү шинээр бичих нь одоогийн харилцааг эхлүүлэх хэрэггүй байсан, анхнаасаа буруу байсан гэх мэт бодол төрүүлдэг. Хэрэв та хоёр ийм байдалд орсон бол эерэг дурсамжууддаа илүү анхаарах хэрэгтэй. 

3. “Чамд тэгж санагдсан бол уучлаарай” 

Уучлал гэдэг чин сэтгэлийн илрэл байх учиртай. “Чамд тэгж санагдсан бол уучлаарай” гэдэг бол хамтрагчийнхаа мэдрэмж, байр суурийг үгүйсгэж, уучлал гуйсан дүр эсгэхээс өөрцгүй. Ийм хандлага харилцааг цаашид хүндрүүлэх л болно. 

4. “Чи дандаа ингэдэг. Чи хэзээ ч ингэдэггүй биз дээ” 

“Дандаа” болон “хэзээ” ч гэдэг үг ашиглаж нэгнээ буруутгах нь хэтдээ маргааныг улам ширүүн болгодог. Хосууд яриандаа хүч нэмэх гэж эдгээр үгийг ашигладаг байж болох ч цаагуураа үүндээ итгэж эхэлдэг. “Чи дандаа ээжийнхээ талд ордог”, “Чи хэзээ ч намайг найзуудтайгаа уулзуулдаггүй” гэх зэрэг нь харилцаанд ерөнхийдөө сүйрэл авчирдаг гэж болно. 

5. “Чи яагаад маргаанаас зугтаад байгаа юм?”

Энэ бол таны хамтрагч тантай харилцахыг ч хүсэхгүй, өөрийгөө тойруулан хана хэрэм босгож буйн илрэл. Харилцааны талд энэ бол үхлийн ялтай 7 нүглийн нэг л гэсэн үг. Хүн үнэхээр л их уурлаж, бухимдсан үедээ ийм байдалтай болдог. Харамсалтай нь энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил билээ. Тиймээс тайвширсан үедээ эргэж ирээд асуудалтай нүүр тулдаг байх хэрэгтэй. Хэрэв зээ тэгэхгүй байвал та хоёрын харилцаа эцсийн шатандаа орсон байх магадлалтай. 

6. “Би л хамаг ажлаа амжуулдаг биз дээ”

Аяга тавгаа угаалгүй тосгуурт овооруулах нь хосын харилцааг сүйтгэхэд маш их нөлөөтэйг та мэдэх үү? Альбертын их сургуулийн эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар гэрийн ажлаа хувааж хийдэг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байж, илүү их сексддэг болох нь тогтоогджээ. Үүний учир нь хосууд өөрсдийн үнэ цэнээ мэдэрч, хамтрагчдаа хүлээн зөвшөөрөгдөхийг сэтгэлийн гүндээ хүсдэгтэй холбоотой. Харин гэрийн ажлаа хувааж хийх нь энэ үнэ цэнэ, байр суурийг нь мэдрүүлдэг ажээ. 

7. “Би дахиж чамтай маргамааргүй байна” 

Маргахгүй, хэрэлдэхгүй байна гэдэг хоёр туйлтай. Гэхдээ хосууд маргалдахаа больсон бол салалт булан тойроод л хүлээж буйн илрэл. Өөрөөр хэлбэл харилцаан дахь хоёр хүн, эсвэл аль нэг нь сэтгэл зүйдээ хэдийнэ салж, араагаа “надад хамаагүй” гэдэг дээрээ тааруулсан гэсэн үг. Сэрэл мэдрэмжээ ийнхүү халхлах нь салахын дохио. Хэрэв танд эсвэл таны ойр дотны хүмүүст дээрх асуудлууд тулгарч байвал салалтыг асуудлын шийдэл гэж харахаасаа илүүтэйгээр нэг нэгнээ ойлгож сонсох өөр хоорондоо харилцан ярилцаж байж ямарваа нэгэн шийдвэр гаргахад оройтохгүй гэдгийг хажуугаас нь хэлж зааж зөвлөх хэрэгтэй юм.

Хүний нийгэм хүмүүсийн харилцаан дээр тогтож явагддаг тул гэр бүлийн болоод хосуудын харилцаа ч нэг нэгнээ анхааралтай сонсож аливаа асуудлаа ярилцаж ойлгоцохоос эхэлдэг гэдгийг санаж явахад илүүдэхгүй буй за.

Гэвч салалтаас сэргийлэх хамгийн сайн арга бол гэр бүл төлөвлөлт юм. Хэзээ хэрхэн хэнтэй гэр бүл болох тухайгаа эртнээс төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу явах нь хожим үүсэх асуудлыг эрсдэлгүй даван гарахад тань тустай байдаг гэдгийг сайтар ойлгож авах хэрэгтэй юм. Хүний сайныг ханилан байж мэд гэдэг ардын сайхан сургаал үгийг үргэлж дотроо санан үлдсэн насаа хамтдаа туулах хань ижлээ ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр бус тодорхой цаг хугацааны шалгуураар сонгох нь таны аз жаргалын үндэс болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Тиймээс салалт гэдэг шийдэл хэр үр дүнтэй вэ? би салах гэж хэн нэгэнтэй ханилан суух гэж үү? хэмээн өөрөөсөө асууж бат бөх харилцаатай аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмэгдүүлэхийн тулд гэр бүл болох гэж яаралгүй аль болох гэр бүл төлөвлөлтөө зөв хийж сурах хэрэгтэй гэдгийг хэлэхэд илүүдэх юун. Харин гэр бүл төлөвлөлтөд иргэдээ сургахын тулд төр засаг улс төрийн зөв бодлого явуулж улмаар ард иргэдээ бага залуугаас нь шинжлэх ухаанд суурилсан илүү академик боловсролоор хангах зайлшгүй шаардлагатай болоод байна хэмээн энэ талын асуудлаар судалгаа шинжилгээ хийж ажиллдаг эрдэмтэд болоод энэ салбарын хүмүүс хэлж анхааруулсаар байгаа билээ.

 

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26