Мартаж болохгүй дурсамж

Энхбаясгалан | speaker.mn
2021-04-29 19:05:20

Өнөөдөр нь маргаашийн дурсамж болж үлддэг хүний амьдралын хором мөч бүхэн үнэ цэнэтэй байдаг. Хүн бүрт мартахыг хүссэн хар бараан дурсамж гэж байхад эсэргээрээ мартахыг хүсдэг нандин дурсамжууд ч мөн адил байдаг. Харин хэчнээн мартмаар байв ч мартаж үл болох өөрийг тань хэн бэ гэдгийг сануулж байх учиртай тийм үнэ цэнэтэй дурсамжаа мартах гэж бүү хичээгээрэй.

Хаана хэн болж төрөхөө сонгож чадахгүй ч хэзээ хэн болж хөгжихийг бол тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална.

Өнөөдөр та гудманд гуйлга гуйж зогсож болох ч маргааш та хичээвэл төр түшилцэж явахыг ч үгүйсгэх аргагүй юм. Хүмүүс ярихдаа хүний зурагдсан хувь төөрөг, хувь тавилан гэж байдаг гэдэг. Тэгвэл тэр зурагдсан хувь төөргөө хүн өөрөө хичээвэл өөрчилж болдог гэдгийг үгүйсгэх аргагүй.

Өмнөө ирэх нэг л боломжийг алдалгүй ашиглаж амжилтад хүрсэн нэгэн байхад, өөрийнхөө амьдралыг өөрчлөх боломжийг өөрөө бүтээсэн нэгэн ч байдаг. Гагцхүү та ирээдүйд хэн болж өөрчлөгдсөн ч өнгөрсөн цаг хугааанд дурсамж болж үлдэх туулсан замаа мартаж болохгүй гэдгийг сайтар бодож тунгаах хэрэгтэй болов уу.Хэн байгаад хэн болсноо мартах нь өөрийгөө үгүсгэж байгаа хэрэг гэж үзэх нэг хэсэг байхад, хэн байгаад хэн болсон нь л чухал. Зөвхөн өнөөдрөөрөө урагш тэмүүлж хором бүрт өөрчлөгдөн хувьсаж явах хэрэгтэй гэж үзэх хэсэг бүлэг бас бий. Гэвч хүн байх утга учир юу вэ гэх хамгийн энгийн ауултад таны яаж, хэрхэн хариулах л чухал юм. Энэ нь таны баримтлах үзэл бодол, амьдралын зарчмыг шууд илтгэдэг гэхэд нэг их хилсдэхгүй юм. Хүний мөн чанрыг илэрхийлдэг зүйл суурь хүмүүжил гэж үзэх хэсэг байхад нөгөө талдаа олж авсан эрдэм мэдлэг боловсролын төвшин гэж үзэх хэсэг бүлэг бас бий. Эрдэм мэдлэг, боловсрол эзэмшихгүйгээр хүн модонд зүүгдэх сармагчнаас өөрцгүй бол суурь хүмүүжил нь хүнийг цаг үргэлж зөв зүгт чиглүүлдэг байна. Хүн яаж хүмүүжихээс хамаарч бусдын хүндлэлийг олж авч бас болдог бол ямар эрдэм мэдлэг эзэмшихээс хамаарч ямар хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх нь хамаардаг.

 

Амьдралын цэнэ чинь юу вэ?

Ихэнх хүмүүс өөрсдийн амьдралын үнэ цэнийг үр хүүхэд хань ижил, гэр бүлээрээ хэмждэг. Хэрвээ таны амьдралын үнэ цэнэ юу вэ? Хэмээн хзээ нэгэн цагт хэн нэгэн танаас асуувал та юу гэж хариулах тухайгаа эртнээс бодож байхад буруудахгүй болов уу.

Бидний амьдралын үнэ цэнэ гэдэг таны юуг хэрхэн хийснээр, гэр бүл үр хүүхдээ хэрхэн халамжлан анхаарал хандуулах зэргээр илэрхийлэгдэхгүй. Хүний амьдралд уйтгар гуниг, баяр хөөр ээлжлэн тохиодог харин тухай бүрд та өөрийн үнэ цэнээ алдахгүй байхыг хичээж явахад л болох юм. Учир нь тэр бүх сэтгэлийн хөдөлгөөн түүнийгээ илэрхийлэх байдал таныг хэн болохыг илтгэж байдаг юм. Тиймээс бидний үнэ цэнэ бол хэн байснаас хэн болох биш үргэлж хэн байсан түүгээрээ л байж чаддаг эсэхээс хамаардаг юм.

Зарим нэг нь таны гадаад төрхийг, зарим нэг нь таны мэдлэг боловсролыг үнэлдэг бол зарим нэг нь таны өөрт нь хэрхэн хандах хандлагыг үнэлдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс өөрийн тань юуг хамгийн ихээр үнэлж байна, тэр үнэлэмж нь таны сэтгэлд хүрч байна уу? гэдгийг бодолцон өөрийнхөө тойрон хүрээлдийг бий болгоц амьдралын үнэ цэнээ эрхэмлэн явах хэрэгтэй юм.

 

Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүү үгүйсгэ.

 Бид бүгдэд өөр өөрийн амьдралын зорилго зорилт гэж бий. Мөн түүндээ хүрэхийн төлөө хэрхэн ямар замаар явж болох гэсэн олон салаа замын сонголтууд ч байдаг.

Зарим нь нэг нь өмнөө тавсан зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшилдаг бол зарим нь нэг нь зорилгодоо хүрэх нь л чухал түүнээс хэзээ яаж хүрэх нь чухал биш гэж үзэн алгуурхан урагшилж байдаг.

Зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө бусдыг чухалчилж авч үздэггүй хүмүүс тухайн зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилах арга замуудыг эрэлхийлж байдаг бөгөөд өөрийнх нь сонгосон зам зөв гэж үзвэл тэд ойр тодны хүмүүсээ ч ашиглахад бэлэн байдаг. Харин өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд аажуухан урагшилдаг хүмүүс тухайн зорилгодоо хүрэх хамгийн зөв замыг сонгохыг хичээж байдаг. Хэрэв тэдний зорилгодоо хүрэх зам нь өөр бусад нэгэнд төвөг учруулахаар бол тухайн хүмүүс тэр замаар үргэлжлүүлэн урагшлахаас илүүтэйгээр өөр зөв замаар урагшлахыг илүүд үздэг байна. Энэ нь тэдгээр хүмүүсийн хувьд амьдралынх нь үнэ цэнэ байдаг.

Хүмүүс асар залуугаараа амжилтад хүрсэн хүмүүсийг хараад тэднээр бахархдаг хэдий ч тухайн амжилтад хүртэл туулж өнгөрүүлсэн цаг хугацааг ихээхэн сонирхдог нь нууц биш юм. Зөв шударгаар өөрийн тавьсан зорилгодоо хүрсэн хүмүүс бусдын хувьд ихэд үнэлэгддэг бол зорилгодоо хүрэхийн тулд бусдыг ашиглаж, буруу замаар явсан хүмүүсийг эсэргээрээ муу хэлэх, үзэн ядах нь элбэг байдаг. Тиймээс хэрэв та өмнөө ямар нэгэн зорилго тавьсан бол хамгийн зөв замаар өөрийнхөө хамгийн их эрхэмлэж явдаг үнэ цэнэтэй зүйлээ үгүйсгэж гээлгүйгээр урагшлах замыг сонгоорой.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26