Улсын төсвийн 11 тэрбум төгрөгөөр оффисын барилга барихыг эсрэгүүцэж байна

Батхишиг | speaker.mn
2021-05-08 20:28:37

Баянзүрх дүүрэг нь хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг  юм. Тухайлбал тус дүүргийн 25-р хороо 20 мянган хүн амтай томоохон хороодын нэг юм. Гэтэл тус хороонд  хүмүүс агаар салхинд гарах ногоон байгууламж огт байдаггүй. Мөн тус хороонд ердөө ганцхан ерөнхий боловсролын сургууль, 150 хүүхдийн ортой 2 цэцэрлэг байдаг байна. Цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдээд 1300 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй гэртээ байдаг. Цэцэрлэг ийм хүртээмжгүй байдаг бол ганцхан байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилга нь чанар болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг байна.

Хорин мянган хүн амтай тус хороонд газрын хүртээмжгүй байдлаас болоод ийм их асуудал урган гарч байхад өмнөх Улаанбаатар хотын дарга асан С.Амарсайхан 3586 мкв талбайд Тээврийн цагдаагийн алба 10 давхар оффисын барилга барих зөвшөөрөл олгосон байна. Тус барилгын зураг төсвийг улсын төсвийн 120 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Үүнээс гадна барилга барих нийт төсөв 11 тэрбум төгрөг байхаар тооцоолж улсын төсөвт тусгаж тендерээ зарласан байна.

Цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж хүртэлцээгүй байгаа энэ үед хотын удирдлагуудыг гаргасан шийдвэрээ эргэн харж, олгосон зөвшөөрлөө цуцалж өгөх тухай хүсэлтээ БЗД-ийн 25-р хорооны засаг дарга А.Отгонбаяр нь Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазарт гаргасан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хорооны иргэдийн гарын үсгийг цуглуулж дахин хүсэлт илгээхээр болжээ. Уг ажилд иргэдийг идэвхтэй оролцож энэ сарын 20-ыг хүртэл СӨХ болон хорооны ажилчдад хандан гарын үсэг зурж өгөхийг уриалаад байна.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26