640 СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Батхишиг | speaker.mn
2021-05-15 01:57:29

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналт, Би И Эс Ай Жи Эн ХХК-аас зохиогчийн хяналт гүйцэтгэж буй БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 19-р дунд сургуулийн хуучин барилгыг буулган 640 суудалтай шинэ сургуулийн барилга барих ажил дуусах шатандаа явж байна. Барилга угсралт, дотоод заслын ажил гүйцэтгэгдэж дууссан бөгөөд цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас түр зогссон барилгын тохижилтын ажил үргэлжилж байна. Тус сургуулийн хуучин барилга 320 суудлын хүчин чадалтай байсан бөгөөд барилгын насжилтын хугацаа дуусч хуучин барилгыг нураан шинээр 640 суудалтай болгон өргөтгөж хүүхэд суралцах орчныг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж байна.

Ажлын явц: 88%

Барилга угсралт гүйцэтгэгч байгууллага: Гэрэлтжин ХХК

Зураг төслийн гүйцэтгэгч байгууллага: Би И Эс Ай Жи Эн ХХК

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26