Ирээдүйн хулгайчид

Батхишиг | speaker.mn
2021-05-18 00:18:41

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гээд хааяа би боддог юм” хэмээн хүүхэд насандаа дуулж өссөн нэгэн сайхан дууны хоёрхон мөр хүн бүхний хүүхэд нас өөр өөрийн гэсэн нандин хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдгийг тодоос тод илтгэнэ. Хөвгүүн бүхэн онгоцны нисгэгч, цагдаа, цэргийн дарга болно гэж харин охид бүхэн загвар өмсөгч, дуучин, бүжигчин гэх мэтчилэн мундаг сайн хүн болно хэмээн мөрөөдөж өсдөг. Харин мөрөөдөл бүхэн биелдэггүй нь үнэхээр харамсалтай. Гэсэн хэдий ч мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэгчээр мөрөөдлөө гээж хэрхэвч болохгүй гэдэг. Мөрөөдөлгүй хүн хүсэл тэмүүлэлгүй өмнөө тавьсан зорилоггүй өнөө маргаашаа аргацаасан нэгэн болж хувирдаг. Тиймээс л том мөрөөд хэмээх үгс гарсан байж ч болох юм. Гэтэл бидний хүүхэд насны мөрөөдлийн маань хулгайчид бидэнтэй нэгэн дээвэр дор амьдардаг байсан гэвэл та гайхах л байх. Сонголтоороо бидний мөрөөдөл ирээдүйг хулгайлж ирсэн тэдгээр хүмүүс бол бидний ээж аав, эмээ өвөө, ах эгч нар гэвэл та итгэх үү. Магадгүй та үүнийг уншаад “юу солиороод байгаа новш вэ?” хэмээн уурсах байх. Гэвч та өөрийнхөө хүүхэд насныхаа мөрөөдлийн тухай эргээд нэг бодоод үзээрэй. Харин та тэр үеийнхээ мөрөөдлийг биелүүлж чадсан болов уу.

Хэрэв та хүүхэд насныхаа мөрөөдлөөрөө амьдарч чадаж байгаа бол таны эцэг эх таны ирээдүйг танаас хулгайлаагүй харин танд мөрөөдлийн чинь ирээдүйг бэлэглэсэн ачтай хүмүүс юм. Харин эсэргээрээ та өөрийн мөрөөдлөө биелүүлж биш эцэг эхийнхээ зааж зөвлөснөөр амьдарч байгаа бол магадгүй эцэг эхийн чинь зааж зөвлөсөн танд зөв хэмээн санагддаг бол бас л эцэг эх тань таны хувьд маргахын аргагүй ачтай хүмүүс юм. Гэхдээ таны сэтгэлийн мухарт “за яахав би ч өнгөрсөн хүн. Харин хүүхдээ өөрийнхөөр нь байлгаж мөрөөдлөөр нь амьдруулна” гэх өчүүхэн ч гэсэн бодол төрдөг бол таны мөрөөдөж басйан ирээдүй хулгайлагдсан байна. Гэхдээ та энэ бүхэнд өөрийн эцэг эхийг буруутгаад хэрэггүй. Учир нь ямар ч эцэг эх үр хүүхэддээ цаг үргэлж сайн сайхан бүхнийг л хүсэж явдаг. Тиймээс с ч тэд таны амьдрал ирээдүйд чинь зөв гэсэн сонголтыг таны өмнөөс хийж харин та тэрхүү сонголтоор нь амьдарч байгаа л төдий юм. Харин та одоо байгаа байдалдаа сэтгэл дундуур байгаа бол атны эцэг эхийн сонголтыг худал хуурмаг үгсээрээ луйвардсан үе үеийн улс төрчдөд л уурлах хэрэгтэй. Тиймээ танд тийм эрх хангалттай бий. Учир нь таны эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар өөрсдийн зөв гэж бодсон сонголтоо л хийж ирсэн. Харин тэрхүү сонгосон хүмүүс нь хэлж ярьж амлаж байснаасаа эсрэг зүйл хийснийх нь үрд дүнд таны хүүхэд насны мөрөөдөл биелэх боломжгүй болсон л төдий юм. Тэгвэл та яг одоо үүнийг уншиж байхдаа юу бодож байгаа бол. Миний хэлэх гэсэн санааг ойлгож үр хүүхдийнхээ ирээдүйг өөрийн сонголтоороо хулгайлж болохгүй юм байна хэмээн бодож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Таны хүүхэд насны мөрөөдлийг хулгайлсан улс төрчид одоо ч гэсэн таны эцэг эхийн сонголтыг худал үгээрээ луйвардсан шигээ яг одоо ч таны сонголтыг худал хуурмаг үгсээрээ луйвардахад бэлэн байгаа гэдгийг бүү мартаарай.

Таны төсөөлж байсан ирээдүй хэр зэрэг зөрүүтэй байна вэ гээд та эргээд нэг бодоод үзээрэй. Үүнийхээ дараа хажуудаа байгаа хүүхдээсээ ямар ирээдүй төсөөлж байгаа талаар нь ярилцаад үзээрэй. Харин таны өмнө хийсэн сонголт сонгосон хүмүүс хүүхдийн тань төсөөлж мөрөөдөж байгаа ирээдүйг бий болгож чадах эсэхэд та итгэлтэй байж чадаж байна уу?. Хэрэв та өөрийн сонгосон сонголт, сонгосон хүмүүстээ эргэлзэж байгаа бол ирээдүйд сонгох сонголтоо аль болох зөв эерэг бодолтой хүн байлгах талаар яг одооноос бодож эргэцүүлж тэрхүү эргэцүүлж тунгаасан бодолдоо тохирсон хүнийг сонгох хэрэгтэй юм. Тэгж гэмээнэ таны хүүхдийн хүсэл мөрөөдөл биелэх боломжтой болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

 

Өөрийн биш үрсийнхээ ирээдүйн төлөө: Хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүхэн ертөнцийн жамаараа ирсэн шигээ буцна. Харин хэн нэгэн буцаж байхад хэн нэгэн хорвоо ертөнцтэй танилцаж байдаг. Тэгвэл ирээд буцах хүний хорвоод өөрийн хар амиа хоохойлон үр хүүхдийнхээ ирээдүйг хулгай хийнэ гэдэг ухаант хүнээс гарамгүй тэнэглэл юм. Тэгвэл энэ тэнэглэлдээ аль болох хурдан цэг тавихгүй бол удах тусам хор хөнөөлтэй ирээдүйн хулгайчд олширсоор л байх болно. Харин энэхүү хулгайчдийн замыг засаж өгдөг засварчин бололгүй харин үр хүүхдийнхээ ирээдүйг бүтээж өгдөг барилгачин болох боломж хүн бүхэнд бий. Өнөө маргаашийнхаа идэх хоолоо чухалчлан ирээдүйн үнэ цэнэтэй сонголтоо худалдах нь үр хүүхдийнхээ өмнө үйлдэж буй гэмт хэрэг гэдгийг та сайтар бодож тунгаагаарай. Таны худалдсан сонголт тань таны хүүхдийн боломжийг хулгайлж байдаг гэдгийг яг одоо ойлгож ухаарах цаг нэгэнт ирсэн.

Хөлийн чинь улыг долоох шахан байж, өмнө чинь өвдөг сөгдөхөөс холгүй байсан хүмүүс эрх мэдэлд хүрээд таны төлсөн татварын мөнгөөр өөрийн үр хүүхдээ давуу эрх эдлэн нэг ёсондоо мэдээлэлд ойр байгаагаа болон танаас гуйж авсан эрх мэдлээ ашиглан гадаадын нэр хүндтэй сургуульд сургаж улмаар улсаас зээлсэн мөнгөө төлөлгүй үр хүүхдээ улсын өндөр дээд албан тушаалд томилдог бурангуй ёс нэгэнт тогтоод байгааг бид нүдээрээ харж чихээрээ сонсоор иржээ. Гэвч энэ байдалтай эвлэрсэн мэт, өөрсдийн хувь төөргөө ийм л байх ёстой мэтээр ухаарсан юм шиг ахин дахин тэрхүү худалч хулгайчдын өгсөн хэдэн төгрөгөөр өөрийн хүүхдийн ирээдүйг худалдсаар байгаа нь үнэхээр хачирхалтай.

Нам гэж намчирхалгүй зөв бодолтой, зөв хүмүүсийг нам харгалзалгүй сонгох нь өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйг хэн нэгэнд хулгайлуулахаас сэргийлж чадах ганцхан арга гэхэд буруудахгүй болов уу. Харин тэрхүү сонголтыг зөвхөн та л хийж зөвхөн та л өөрийн болоод үр хүүхдийнхээ ирээдүйн тухай хүсэл мөрөөдөлд нь эзэн нь байж чадна. Харин үүнийг хэр хурдан ойлгож ухаарах вэ гэдгээс таны болон таны хүүхдийн ирээдүй хэр их гэрэлтэй байж хар санаат нэгэнд хулгайлагдахгүй байна гэдгийг та аль болох хурдан ойлгож ухаарах л хэрэгтэй юм шүү.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26