БНСУ-аас 1,4 тэрбум төгрөгийн шинжилгээний аппарат хандивлалаа

Энхбаясгалан | speaker.mn
2021-05-18 01:33:19

Бүгд Найрамдах Солонгос Улсын Seegene Inc. компаниас 500,000 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий КОВИД-19 халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг ЭМЯ-д хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр хүлээлгэн өглөө. БНСУ-ын Seegenе Inc. компаниас КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага өндөр байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. БНСУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ Монголын эрүүл мэндийн салбарын хамт олны өмнөөс дахин талархал илэрхийлье.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26