Хүчтэй шуурганы улмаас контейнер унаж, айлын хашаа, гэр нуржээ

Батхишиг | speaker.mn
2021-05-21 02:49:55

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд салхины хурд 34 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй шороон шуурга шуурч байна.

17:00 цагийн байдлаар Есөнбулаг 24-36м/с, Тонхил 20м/с, Алтай 15м/с, Бугат Баянуул, Дэлгэр, Гуулин, Жаргалан, Цээл, Эрдэнэ 16-18м/с, Шарга, Чандмань сумаар 20м/с хүрч шуурч байна. Бусад нутгаар 10-14м/с байгаа ажээ.

Хүчтэй шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, байшин барилгын дээвэр хуулрах, автомашины цонх хагарах, контейнер унаж, айлын хашаа, гэр нуржээ.

Өнөө шөнө (2021.05.20-21) Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26