Хэлтэй бол хөлтэй гэдэг Хэлтэй бол одоо хоолтой

Энхбаясгалан | speaker.mn
2023-06-20 23:20:49

  Улсын сургуульд тавдугаар ангиас нь англи хэл заахаар өв соёл эх хэл нь сүйрэхгүй харин гуравдугаар ангиас нь ардын хүүхдүүд англи хэл үзэхээр эх хэл өв соёл нь сүйрчих гээд байдаг нь их сонин шүү.

  Ухаалаг утас гэж нийт Монголчуудын 90%-иас ч илүү ухаалаг функцуудтай утас барьж хэрэглэж буй хүмүүс хүүхдээ сатааруулах гэж үлгэр уншиж өгөх биш юүтүб дээр англи хэлтэй бичлэг тавьж өгөөд сатааруулдаг нь орчин цагийн гэр бүлүүдээс тодорхой харагдах дүр төрх юм. Орчин цагийн хүүхдүүд юүтүбийн англи хэл буюу mom,daddy,bye,hi,hello зэрэг ойр зуурийн англи үгтэй. Red, black, white, green, yellow, orange, purple, grey зэрэг өнгөнүүдийг англиар дуудаж, one two tree four five six seven eight night ten гэж 10 дотор англиар тоолж A B C D гэж англи цагаан толгойн дууг өөрөө л цээжилчихсэн өсөж байхад  улсын сургуулийн тавдугаар ангийн англи хэлний сурах бичигт нь нэг ч үг үсэг байхгүй хэдэн зураг байна гэдэг эдгээр орчин цагийн хүүхдүүдийг доромжилж буй хэрэг юм. Доромжлох ч гэж дээ ирээдүйг нь боомилж буй хэрэг юм.
Эх хэл өв соёл гэхээр босоо Монгол бичигээ ад шоо үзэж ганц үгч уншиж бичиж чадахгүй нөхдүүд оросоос авч хэрэглэсэн крилл бичиг үсгийг эх хэл өв соёл гэж элийрэх нь үнэхээр гутамшигтай. ӨвөрМонголд очоод бүх хаяг лоозонг  Монгол бичгээр бичигдсэн байхыг уншиж орчуулахад Өвөрлөгч ахан дүүс гайхан шагширч байх жишээний. Бид ийм болтолоо л жинхэнэ Уйгаржин Монгол бичиг үсгээ хаяж гээгдүүлсэн. Оросын нөлөөндөх 70 гаруй жил бид ингэж л орсожсон. Одоо эргүүлээд Монгол бичиг заахаар харь хэл зааж буй мэт ад шоо үзнэ. Юунд хэрэглэх юм гэж дургүйцэх атлаа жинхэнэ хэрэгтэй Англи хэл бичгийг гуравдугаар ангиас нь хүүхдэд нь үнэ төлбөргүй заая гэхээр өнөөх өв соёл эх хэл гэж элийрнэ. Энэ элийрлээ л болих хэрэгтэй юм. Бидний жинхэнэ эх түүх сурвалжууд Монгол бичгээр бичигдэн бидэнд өвлөгдөн ирсэн. Бид тэр түүхийн буухиаг таслах учиргүй. Үнэхээр эх хэл өв соёлдоо санаа зовж байвал Монгол бичгийн цагаан толгойг гэртээ залж хүүхэдтэйгээ хамт сур, Монголын нууц товчоогоо хоймортоо зал Морин хуураа хоймортоо зал. Монгол улсын хилийн дөрвөн цэгийг очиж үз. Монгол гэрийн бүх бүрдэл хэсгийг нэрлэж сураад үр хүүхдүүддээ зааж өг. Малч ухаан таван хошуу малаа түүртэлгүй нэрлэж зүслэж насыг нь хараад мэддэг болоод хүүхдүүддээ зааж өг. Наад захын “хишиг өдөр гэж” ямар өдрийг хэлэх вэ гэхээр мал хариулах ээлжтэй өдөр гэж хариулчих өсвөр үе залуус ахмад настан ч ховор. Өөрсдийнхөө сураагүй өв соёлоо яаж үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх юм. Өөрсдөө сураагүй өв соёл эх хэл бичиг үсгээ яаж үр хүүхдүүддээ зааж өгөх юм. Өөрсдөө ийм байж орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах шинэ үеийн хүүхэд багачуудад англи хэл заахыг эсэргүүцэж зүрхэлнэ вэ.

  Баяны хүүхэд хурдан морио унахгүй ядарсан айлын хүүхэд хурдан морины нуруун дээр салхи сөрөн давхихаар Монгол өв соёл гэж бахдана. 

  Баяны хүүхэд хар багаасаа англи хэл үзэхээр өв соёл нь сүйрэхгүй ядарсан айлын хүүхэд хар багаасаа англи хэл үзэхээр өв соёл нь сүйрчихнэ.

  Даргын хүүхэд дарга болдог жишиг тогтоож
  Даргын хүүхэд татвар төлөгчдийн мөнгөөр гадаад оронд сайн сургуульд сурч ирээд ядарсан олны хүүхдийн толгой дээр гишгилж дарга болж идээний дээдийг хүртэж эдийн сайныг эдэлж явахыг харахаараа аргагүй л буянтай айлын хүүхдүүд буянаа эдэлж байна гэж магтснаа өөрийнхөө хүүхдийг чиний дарга болно гэж үхсэг баас нь байдаг юм дуугүй л ор гэсэн сургуульд орж олдсон ажлаа хийж хулгай хийж хүн алж гэр бүлийнхээ нэр төрийг гутаачихалгүй явбал барав гэж зандчин хүсэл мөрөөдлийг нь унтраах эцэг эх гэх харанхуй масс тун их байгаа нь үнэхээр харамсалтай.

  Угтаа бол ардчилсан нийгэмд бүгд шударга ижил тэгш гараанаас гарч өрсөлдөөний хуулийн дагуу хэн хичээсэн нь сайн сайхан явдаг зарчимтай. Харин манайд дээр доргүй баянд дулдуйдаж үгээ залгиж худал инээж явдаг нь олон. Тиймдээ ч дарга нар өөрийн бизнес, өөрийн хүүхдийн өрсөлдөх талбарыг бодож өнөөх харанхуй масстаа эх хэл өв соёл гэх үлгэр зохиож хаяж өгөөд англи хэлийг улсын сургуульд бага ангиас нь заах хуулийн төслийг унагаж чадсан юм.

  50 60 70 80 оныхон та нар үхэж шинэ үеийн төлөөлөл чинь шинэ эринд техник технологи хиймэл оюун ухааны эрин үед амьдарна. Тэр үед Монгол улс маань ч бүх дэлхий ертөнцийн улс орнуудтай хүссэн хүсээгүй хил хязгааргүй хиймэл оюун ухаанд суурилсан интернет орчинд харилцана. Тэнд хэлтэй нь л сайхан амьдарна. Гэтэл та нар өнөөгийн хоногийн хоол өмсөх хувцас амьдрах байраар л орчлон ертөнцийг төсөөлөөд байж боломгүй юм шүү.
Тиймээс би үхсэн ч үр минь үлдэнэ гэж аливааг холч ухаанаар дотроо бодож тунгааж шийдвэр гаргаж байна биз. 

  Ахиад хэлье “Хэлтэй бол хөлтэй гэдэг байсан бол орчин цагт Хэлтэй бол хоолтой болдог” болсон шүү. Үүний тод жишээ нь хос хэлтэй хүн сарын 10 сая төгрөгийн цалин авч байхад гадаад хэл ус сураагүй хүн сарын 700мянгаас 2 сая төгрөгийн цалин авч зээлээс зээлийн хооронд амьдарч түүндээ төр засгаа буруутган харааж зүхэж яваа нь туйлын эмэгнэлтэй юм.  

  Угтаа бол төр чинь чамд хэл сурах боломж хангалттай өгөөгүй. Учир нь чи түүнийг хүсээгүй. Тиймээс чи өөрөө өөрийгөө л хорлох сонголт хийж ирсэн гэсэн үг юм. 

  Юм бүхэн учиртай. Ард нь мэдлэгжих тусам төр нь цэвэр ариун болдог жамтай юм шүү.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26