ГССҮТ орчин үеийн 64 зүслэгтэй компьютерт томографийн аппаратыг суурилуулж, ашиглалтад ороход бэлэн болжээ

Батхишиг | speaker.mn
2021-05-24 22:17:26

Гэмтэл ССҮТөвд Герман улсын SIEMENS HEALTHINEERS үйлдвэрлэгчийн 64 зүслэгтэй Somatom go.Up загварын Компьютерт томографийн аппаратын угсралт, суурилуулалтын ажил хийгдэж 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг оношилгоо, шинжилгээнд ашиглахад бэлэн болоод байна.

Энэхүү аппарат нь гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал цууралт мултрал, тархин дахь цус хуралт, хавдар байгаа эсэх, нэгэнт оношлогдсон хавдрын байрлал, хамрах хүрээ, тархац, ургалтын явцыг тодорхойлох, мэс засал, хими, туяа эмчилгээний үед хүний биеийг 0.6 - 10 мм хүртэл хэмжээгээр зүсэн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, хамгийн бага буюу 0.8 секундэд бүрэн шинжилгээ хийх гээд олон давуу талтай бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд ард иргэдэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26