БНХАУ-аас шаардлагатай шатахуунаа авахаар тохиролцжээ

Батхишиг | speaker.mn
2021-09-21 21:21:26

Манай улсын хувьд сар болгон 28мянган тонн АИ92 бензиныг ОХУ-аас авах харилцан үүрэг хүлээсэн гэрээтэй байдаг. Гэтэл ОХУ-ын Ангарскийн нефьт боловсруулах үйлдвэрт засвар хийгдэж байгаагаас үүдэн ОХУ манай улсад 17мянган тонн АИ92 бензин нийлүүлэх тухайгаа мэдэгдсэн байна. Харин манай улсын хувьд мэдэгдэл ирсэн даруйд нь хариу арга хэмжээ авалгүй удсаны улмаас дотооддоо АИ92 бензины хомстол үүсэх нөхцөл байдалд хүрээд байна. Хоёр гурав хоногийн өмнөөс шатахуун түгээх станцууд АИ92 АИ95 бензинууд дууссан хэмээн иргэдэд шатахуун зарахаа зогсоогоод байсан бол засгийн газрын тэргүүнтэй уулзсан уулзалтын дараа урд хөршөөс авах АИ92 бензин иртэл хязгаарлалттай нөхцлөөр иргэдэд шатахуун зарах тохиролцоонд хүрсэн байна. Харин энэ нөхцөл байдал дор хаяж 7 хоног үргэлжилнэ хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар мэдээлэлээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26