Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болно

Батхишиг | speaker.mn
2022-01-13 22:09:56

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, барилга байгууламжийн анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 1-р сарын 21-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

 Тус дуудлага худалдаагаар нийт 40 үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулна. Тус үл хөдлөх хөрөнгүүдийн анхны үнэ 15-840 сая төгрөг байх ажээ. Дуудлага худалдаанд оролцогчид дэнчигийн мөнгөө 2022 оны 1-р сарын 18-ны өдрийн 14:00 цагаас 2022 оны 1-р сарын 19-ний өдрийн 14:00 цагийн хооронд Худалдаа хөгжлийн банкны 2617001560 тоот дансанд шилжүүлж, 2022 оны 1-р сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд очиж бүртгүүлснээр дуудлага худалдаанд оролцох боломжтой болох ажээ.  Дуудлага худалдаанд оролцох журам болон  үл хөдлөх хөрөнгө тус бүрийн хаяг байршил, үнийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэж байна.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26