ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО

Батхишиг | speaker.mn
2024-01-16 17:35:04

  Оны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр баригдаж, ашиглалтад орсон.  Тэгвэл сурагчдын амралтыг тааруулан сургууль, цэцэрлэгийн барилгууд нээлтээ хийж байна.

  Барилгын ажлыг БШУЯ-ны захиалгын дагуу "Шигота" ХХК-ийн зураг төслөөр "Их-Очирт хүрдэн" ХХК хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, БШУЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12-р сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барих барилгын ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчээр "Их-Очирт хүрдэн" ХХК шалгарч, улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэ сарын 28-нд хичээл эхлэхэд сурагчид шинэ дотуур байрандаа орно.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26